БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
2023-02-02

1) Сургалтын танилцуулга:

“Дэлгүүрийн удирдлага” суурь мэдлэгийн сургалт нь дэлгүүрийн эрхлэгч, зохион байгуулагч болон дэлгүүр, үйлчилгээний байгууллагад ажилладаг хүн бүрт зориулан явагддаг сургалт бөгөөд дэлгүүрийн төлөвлөлт, бараагаа хэрхэн өрөх, үйлчлүүлэгчдээ хэрхэн татах, ажилтнуудаа хэрхэн сургах талаар мэдлэг, ур чадвараа бодитоор дээшлүүлэхийг хүсвэл та манай төвөөс зохион байгуулж буй "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА" суурь мэдлэгийн сургалтад хамрагдаарай.


2) Хугацаа:     2023.03.03 /Баасан/ 10:00-17:00 цагт

3) Хамрагдах хүн:   Дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч, зохион байгуулагч, дэлгүүрийн удирдлагын анхан шатны мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

5) Сургалтын төлбөр: 90,000₮

6) Хичээл заах багш: Ж.Гансүх
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, "Наран март" ХХК-ийн гүйцэтгэх захирал болон "Макс хүнс" ХХК-ийн худалдаа хариуцсан дэд захирал, "Central Express CVS" ХХК /CU/-ийн  борлуулалт үйлчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай. 

7) Хичээлийн агуулга:
    Дэлгүүрийн төлөвлөлт
    Барааны удирдлага
    Үйлчилгээ

8) Гэрчилгээ:
Сургалтандаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: 2023.02.02 /Пүрэв/-02.28 /Мягмар/ 9:00-18:00

Та бүртгүүлэхдээ ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү.

10) Холбоо барих:

Утас:                       75110879 (Ext.3), 80630879
Цахим шуудан:      erdenesaikhan @japan-center.mn
,

                                      tsatsral@japan-center.mn,

                                      jargalmaa@japan-center.mn

Фейсбүүк хуудас:  https://www.facebook.com/Mojc.business