“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж байна. Хурал 13.00 цагийн үед завсарлаж, шүүх хурал оролцогчид цайндаа орсон. Харин 14.00 цагаас эхлэн үргэлжлэн хуралдаж байна.
Анхан шатны шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол ч хэвээр үлдээсэн юм.
Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан билээ. Хуралд шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яримпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, М.Алтан-Өлзий, Г.Ганбаатар өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, хохирогчдын өмгөөлөгчөөр Н.Болормаа нар оролцож байна.
Б.Чимэг