Өнөөдөр ҮХАА-н яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар аймгуудын удирдлагуудтай видео хурал зохион байгуулж байна. Хуралд ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан болон Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уурын эрдэм шинжилгээний газар, Зам тээврийн яамны мэргэжилтнүүд оролцож байна.
Энэ жил 155 мянган өрх нийт 40.7 сая мал өвөлжүүлэх тоо байна. Мөн отрын бүс, өөр аймгийн нутаг, хилийн бүсд 17.1 мянган өрхийн 4 сая мал өвөлжих төлөвтэй байгаа аж. Улсын хэмжээнд нийт 1248 тонн хадлан өвс бэлдэхээх 1158 тонныг бэлэн болгосон байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөц аймгуудад 56,5 хувь, сумдад нь 70,6 хувтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж. ҮХАА-н дэд сайд Ц.Тувааны мэдээлснээр 2013 оны өвөлжилтийн бэлтгэл орон даяар 86,6 хувьтай байгаа аж. Хэдий тийм ч цаг агаарын байдлаас болж өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Одоогоор 22 аймгийн 27 сумд бэлчээрлэлт хүндэрсэн байна. Аймгуудын 70 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бол үүний 30 хувь нь 10 см-ээс дээш цасан бүрхүүлтэй байна.
Тиймээс энэхүү видео хурлаар аймгуудийн өвөлжилтийн бэлтгэл, цаг агаарын байдал, тулгамдаж буй асуудалтай танилцахаас гадна ҮХАА-н яамнаас аймгийн удирдлагуудад зөвлөмж өгөх юм.
Т.Гэрэл