Хятадын
Ерөнхий сайд асан Вэнь Жибао болон түүний гэр бүлийн ихээхэн хөрөнгийн
талаар өнгөрсөн сарын сүүлээр “The New York Times” сонин ноцтой мэдээлэл
хүргэсэн билээ. Тэгвэл тус сонинд Хятадын талаас зарга үүсгэхээр болсон
талаар “ The NY Times” мэдээллээ.
Хятадын Ерөнхий сайд асан Вэнь Жибао болон түүний гэр бүлийн ихээхэн хөрөнгийн талаар өнгөрсөн сарын сүүлээр “The New York Times” сонин ноцтой мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл тус сонинд Хятадын талаас зарга үүсгэхээр болсон талаар “ The NY Times” мэдээллээ.
Хятадын “Пинь Ань” даатгалын компани зарга үүсгэх тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.
Аравдугаар сарын 27-нд “The New York Times” сонинд Вэнь Жибао ерөнхий сайдын албан тушаалд очсоны дараа хамаатан садан нь 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон хэмээн мэдээлж, тэдгээр хүмүүс ямар ямар хөрөнгөтэй, хэдэн доллараар үнэлэгддэг талаар дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Энэ мэдээлэлд түүний хүү, охин, эхнэр, эхнэрийн ээж, ах болон өөрийн ээж, сайн найз нөхөд мөн бусад хамаатнуудынх хөрөнгийн талаар өгүүлсэн байв.
Уг нийтлэлд экс ерөнхий сайд ойр дотныхон улсдаа хоёрдугаарт ордог “Пинь Ань” даатгалын компаниар бизнесээ даатгуулдаг хэмээн бичсэн байсан юм.
Тиймээс даатгалын компани өөрийн үйл ажиллагаанд холбоотой мэдээлэл бичсэн тус сонинтой зарга үүсгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Мөн нийтлэлийн улмаас гарч болох сөрөг нөлөөллийн төлбөрийг шаардана гэдгээ мэдээлжээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)