Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан гэх Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Лхагва, Т.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэлсэн ч яллагдагч нарын өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу ирэх сарын 4 хүртэл хойшлууллаа. Учир нь шүүгдэгч нарын хоёр нь шинээр өмгөөлөгч авсан бөгөөд тэд хавтаст хэрэгтээ танилцах шаардлагатай гэж үзэн, шүүхийн бүрэлдэхүүнд хүсэлт тавьсны дагуу шүүх хурлыг ийнхүү хойшлуулжээ. Өмнө нь хэрэгт холбогдсон этгээдүүд нэг өмгөөлөгчтэй байсан нь сонирхлын зөрчил үүссэн учраас Лхагва нь тусдаа өмгөөлөгч авсан аж. Түүнчлэн хувийн нууцтай холбоотой асуудал шүүх хурлын үеэр гарах учраас дараагийн шүүх хурлыг хаалттай явуулах саналыг тэрбээр гаргасан ч шүүх хэрэгссэнгүй.