Монголын зохиолчдын эвлэлийн болон Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, зохиолч Магваны Эрдэнэбатын "Хөлгүй цэнхэр нуур" уран бүтээлийн цэнгүүн болно. Уг тоглолтод гавьяат жүжигчин С.Батсүх, Ц.Энхманлай, Ж.Алтанцэцэг болон дуучин С.Жавхлан нар ая дуугаа өргөх аж. "Хөлгүй цэнхэр нуур" уран бүтээлийн цэнгүүн ирэх сарын 1-нд 19 цагаас "UB PALACE"-ын концертын танхимд болох юм байна. Мөн түүний уран бүтээлийн цэнгүүнд жүжигчин, яруу найрагчид уригджээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)