Өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Төрийн ордонд видео хурал зохион байгуулах гэж байна. Хурлаар аймаг, орон нутгийн өвөлжилтийн байдал, болзошгүй зуд, байгалийн гамшгийг хохирол багатай таван туулах талаар хэлэлцэх аж. Видео хуралд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд болон аймгуудын засаг дарга, Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэлтсийн дарга зэрэг холбогдох албаны мэргэжилтнүүд оролцох юм. Хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 11.20 цагт эхэлнэ.