Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариу хоёр долоо хоногийн өмнө гарч, хоёр бөхийн сорьцоос энэ төрлийн бэлдмэл илэрсэн талаар хэвлэлүүд нэг хэсэг шуугисан билээ. Сэргээш хэрэглэсэн гэх дуулианы эзэн арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нар болов. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж хэвлэлийн хурал хийж эдгээр бөхчүүдийн нэрийг зарлах үеэр Х.Мөнхбаатар Р.Нямдорж нарын дундах ужгирсан хэрүүл олонд дэлгэгдсэн гэж хэлж болно. Х.Мөнхбаатар арслан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг хүүгээ заан болгохын тулд түүнд 70 сая төгрөг амлаж байсан гэж хэлсэн. Тэрбээр “Р.Нямдорж гэдэг энэ хүн олон жил намайг нүд үзүүрлэж байсан. 2007 оны наадмаар хүү Н.Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих, 70 сая төгрөг өгье гэж байсан. Гэхдээ би татгалзсан. Намайг “Чи яасан овоо хүүхэд вэ, Чи намайг хараарай” гэж байсан” гэв. Х.Мөнхбаатар арсланг энэ явдлаас хойш олон удаа шахаж хавчиж байсан аж. 2009 онд түүнийг Г.Өсөхбаяр аваргатай барилдсан нь дүрмийн бус болсон, мөн 2011 онд долоогийн даваанд гарьд Ж.Бат-Эрдэнэтэй барилдсны дараа хөлийн цэц буруу дүгнэсэн гэж Х.Мөнхбаатар арслан өргөдөл өгч байжээ. Үүнийг нь ч Р.Нямдорж тэргүүн хүлээж аваагүй байна. Үүнд олон жил гомдолтой явсан арслан ийнхүү “сэргээшийн хэрэг”-ээр хамаг зүйлээ ил болгов. Харин энэ яриаг нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж үгүйсгэж түүнийг шүүхэд өгнө гэсэн юм. Түүгээр барахгүй Р.Нямдорж энэ үеэр Х.Мөнхбаатарыг арчаагүй тэнэгээр нь дуудаж байсан.
Олон нийтийн өмнөх тэдний хэрүүл тэр өдрөөс хойш арай намжуухан байгаа ч монгол бөхийн акулууд нэг нэгээрээ ээлжлэн Р.Нямдоржийг буруутгасан мэдэгдлүүдийг хийж байгаа юм. Тэднээс тус асуудлын талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
МУ-ын аварга Д.Сумъяабазар: Үнэн үг хэлсэн хүнийг тэнэг мангар гэж хэлдэг тэр ер нь хэн юм бэ?
“Р.Нямдорж, С.Данзан нар бол олон жил Монгол бөхийн өргөөгөөр хөлжсөн хүмүүс. Монгол бөхийн өргөөг барихад улсын төсвөөс тухайн үед 800 сая төгрөг, үлдсэн хорин хувийг ард түмний хандиваар босгож байсан юм. Гэтэл энэ хоёр өөрсдийн орд харшид байгаа мэтээр аашлах нь зохисгүй. Үнэн үг хэлэхээр тэнэг мангар гээд доромжилдог тэр ер нь хэн юм бэ”
МУ-ын даян аварга А.Сүхбат: Р.Нямдорж солигдвол би барилдана
Тэрээр “Бөхийн холбооны удирдлага солигдвол би барилдана. Түрүүлж үзүүрлэхгүй байсан ч хамаагүй. Барилдах урлагийг үзүүлмээр байна” хэмээн цахим хуудсаар
дамжуулан мэдэгдсэн.
МҮБХ-ны дэд тэргүүн С.Данзан: Д.Сумъяабазар худлаа юм ярьсан байна лээ.
Харин бөхийн холбооноос бөхчүүдийн хэлж ярьж байгаа зүйлийг эрс үгүйсгэж байгаа юм. МБХ-ны дэд ерөнхийлөгч С.Данзан “Д.Сумъяабазар худлаа юм ярьсан байна лээ. Бид нар тэд нарын ярьсан болгоныг үгүйсгэж яриад байх завтай хүмүүс биш. Ганц тэр яриад яахав дээ. Тэгсэн тэгээгүй ард түмэн мэдэж байгаа юм чинь. Ярьж л байг. Шийдэх газар нь шийднэ биз. Энэ бүхэнд бөхийн холбооноос няцаалт хийж яриа өгөхгүй” гэж хэлсэн юм.
Бөхчүүд хэрүүлийг улам л хурцатгаж Р.Нямдоржийг хазайсан дээр нь түлхэх гэж оролдож байх шиг. Сэргээшийн хувьд Х.Мөнхбаатар арслан гэмтэлээ эдгээх гэж чилийсэн палийсан гэх хятад эм ууснаас сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэсэн онош гарсан байх хэмээн тайлбарлаж байна. Үүнийгээ шалгуулахаар шинжилгээ өгсөн бөгөөд удахгүй хариу нь гарна.
Х.Мөнхбаатар: Удахгүй нэрээ цэвэрлэнэ
Х.Мөнхбаатар арслан Солонгос улс руу шинжилгээний эцсийн хариугаа авахаар явж байгаа. Тэрээр шинжилгээний эцсийн хариуг авч ирээд албан ёсоор хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж өөрийнхөө нэрийг цэвэрлэнэ гэдгээ манай сайтаар дамжуулан мэдэгдэж байгаа юм.
Нөгөө талаар АТГ-т дуудуулах ёстой гэгдээд байгаа Р.Нямдоржийн уусан идсэнг АТГ газар л шалгаж тодорхой болгох биз. Хэнийх нь ч зөв, буруу бай монгол бөхийн ёс жудгийг дээдэлдэг бөхчүүдийн дунд цолны наймаа, найраа бодитоор байсаар, үргэлжилсээр байгааг энэ маргаан харуулсан. Энэ бол зөвхөн Р.Нямдорж, Х.Мөнхбаатар нарын хоорондын асуудал биш юм. МҮБХ гэх энэ байгууллага ер нь юу хийдэг газар вэ? Тэргүүн нь хүртэл цолны найраа гэх нэг авлигын хэрэгт нэр холбогдох болсон нь ямар учиртай вэ гэдэгт бөх сонирхогчид хариу нэхэж эхлээд байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (42)