2012 оны Орон нутгийн сонгуулиар нийслэлийн таван дүүрэгт сонгогчдын ирц хүрээгүй учир дахин санал хураалт явуулах болсон тухай СЕХ-ноос мэдэгдээд байгаа. Хуулийн дагуу ирцийн мэдээг СЕХ-нд хүргүүлснээс хойш долоо хоногийн дотор дахин санал хураалтыг зохион байгуулах ёстой байдаг. Тиймээс СЕХ-ноос ирэх ням гараг буюу 12-р сарын 2-ны өдөр дахин санал хураалт явуулах чиг гаргаад байгаа. Тэгвэл өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид
хуралдаж, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дахин санал хураалтын өдрийг баталж
тогтоол гаргах юм. Хурал НЗДТГ-ын хуралдааны танхимд 10:00 цагт эхэлнэ.
Энэ удаагийн сонгуульд АН 14 аймаг, дүүрэгт ялсан гэж байгаа бол МАН 9 аймагт баттай ялалт байгуулсан гэж мэдэгдээд байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд дахин санал хураалтанд ирцийн босго заагаагүй байдаг. Тиймээс дахин санал хураалт явуулбал ирцээс үл хамааран хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох юм.

Т.Гэрэл