Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитр, Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл, Татварын бодлогын зөвлөлөөс “Хуулийн яармаг-өдөрлөг-2012”-ыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү яармагт хуульч, өмгөөлөгч, хууль зүйн товчоо, энэ чиглэлийн компани, сургууль, үйлчилгээ ба сургалт эрхэлсэн төрийн ба төрийн бус байгууллага, хууль зүйн ном гарын авлага зохиогч, номын дэлгүүр, хуульчдад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид, бизнес эрхлэгчид оролцохоос гадна иргэд, оюутнууд яармагийг сонирхох боломжтой ажээ.
Энэ үеэр хууль зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийгөө таниулах, нөгөө талаараа иргэд хуулийн зөвөлгөө авах, хуульчидтай холбоо тогтоох зэрэг ач холбогдолтой юм байна.
Энэ үеэр хууль зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийгөө таниулах, нөгөө талаараа иргэд хуулийн зөвөлгөө авах, хуульчидтай холбоо тогтоох зэрэг ач холбогдолтой юм байна.