Шинэчлэлийн Засгийн газар энэ долоо хоногт 100 дахь хоногоо тэмдэглэж байгаа билээ. Энэ дагуу Засгийн газрын харьяа яамдууд өнгөрсөн 100 хоногт ямар ажил хийснээ иргэдэд тайлагнаж байна. Өнөөдөр Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас өдөрлөг зохион байгуулж гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Энэ үеэр иргэд сонирхсон мэдээллээ авах боломжтой бөгөөд шийдвэрлэх боломжтой асуудлыг тэр дор нь шийдэж өгөх аж. Уг үзэсгэлэн “Соёл, спорт, аялал жуулчлалын яам-100 хоногт” сэдэвтэй юм.