Төрийн ордонд байрлах Төрийн түүхийн музейд “Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүр өчигдөр нээлтээ хийсэн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр тус дэлгүүрийн нээлтэд оролцох явцдаа их эзэн Чингис хааны ширээндээ заларч буй чулуун баримлыг 49 мянган төгрөгөөр худалдан авсан бол Шадар сайд Д.Тэрбишдагва 79 мянган төгрөгийн үнэ бүхий морьтой баримлыг худалдан авч, анхны худалдан авагчаар тодорлоо. Төрөө дээдэлдэг манай ард түмэн Төрийн түүхийн музейгээр зочлоод гарахдаа үндэсний өв соёлынхоо илэрхийлэл болгон нандигнан хадгалах бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломж ийнхүү бүрдлээ гэх хүмүүс олон байгаа нь лавтай.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (6)