МЭДЭЭЛЭЛ
Та бүхнийг "Япон улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд тулгардаг соёлын ялгаатай байдал болон харилцааны үл ойлголцол" сэдэвт семинарт урьж байна!
2022-03-11
  • Семинарын зорилго: Гадаад хэлний сургалтад хэлний боловсролоос гадна тухайн орны соёл, хүмүүс хоорондын харилцааны талаарх ойлголтыг өгөх нь багш нарын гол үүргийн нэг байдаг билээ. Тиймээс энэхүү семинараар дамжуулан япон хэлтэй хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүргийг гүйцэтгэж буй япон хэлний багш нар болон холбогдох мэргэжилтнүүдэд зориулан “Япон улсад сурч, ажиллаж амьдарч буй иргэдэд тулгардаг соёлын ялгаатай байдал, харилцааны үл ойлголцол”-ын талаар хамтдаа ярилцаж, сургалтдаа хэрхэн тусгах талаар эргэцүүлэн бодох боломж олгохыг зорьж байна. Сургалтыг энэ чиглэлийн сургалт, заавар зөвлөгөөгөөр мэргэшсэн Япон улсдаа нэр хүнд бүхий Асами Ичиро багш цахимаар удирдан явуулна. 
  • Семинарын хэлбэр: Танхим эсвэл цахимаар сонгон оролцох боломжтой.
  • Семинарын өдөр, цаг: 2022.03.16 Лхагва гараг, 15:00-18:00
  • Хамрагдах хүн: Япон хэлний багш нар, япон хэлний сургалтын төв болон ажилтан илгээгч байгууллагын холбогдох хүмүүс, бусад сонирхсон хүмүүс
  • Хамрагдах хүний тоо: Танхим 60 хүн, цахимаар оролцох бол хүний тоо хязгааргүй.
  • Семинарын зочин багш: Асами Ичиро
  • “Найтэй Бридж” ХХК-ий ТУЗ-ийн дарга
  • Японы гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO)-ын гадаад ажилтны хүний нөөцийн салбарын зөвлөх мэргэжилтэн
  • Японы засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Япон сангийн зочин багш
  • Бүртгүүлэх линк: https://forms.gle/PcGvQXH8a4tohbBQ9
  • Цахим шуудан: altanbulag@japan-center.mn
  • Лавлах утас: 8505-8121 П.Алтанбулаг