Аймаг, нийслэл, тээвэр, сум дундын мөн дүүргийн ахлах болон орлогч прокуроруудын нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нэгдсэн зөвөлгөөн өнөөдөр УЕПГ-т эхэлж байна.
Уг зөвөлгөөнд Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав прокурорын байгууллагаас 2016 он хүртэлх авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид баримтлах бодлогын талаар илтгэл тавина.
Мөн зөвөлгөөнөөр Улсын Ерөнхий Прокурорын орлогч болон туслах прокурорууд хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлаар прокуроруудын удирдлагуудад чиглэл өгнө.
Зөвөлгөөний үеэр аймаг, нийслэл, тээвэр, сум дунд, дүүргийн ахлах болон орлогч прокурорууд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажилаа танилцуулж мөн удирдах ажилтнуудад зориулсан сургалтанд оролцох юм. Зөвлөгөөн 11-р сарын 30-ны өдөр хүртэл гурван өдөр үргэлжлэх юм.

Т.Гэрэл