ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
ЯПОН ХЭЛ ҮНЭГҮЙ СУРАХ БОЛОМЖ
2021-08-11

Япон хэл үнэгүй сурах боломж

  • Япон хэл сурах хүсэлтэй ч цаг зав нь болж өгдөггүй
  • Хүсэл эрмэлзлэлтэй ч төлбөрийн хувьд боломжгүй
  • Япон хэлийг үнэ төлбөргүйгээр чанартай, системтэйгээр суралцахыг хүсдэг хүмүүс анхаарлаа хандуулна уу.

Энэ удаагийн нийтлэлээрээ япон хэл сонирхон судалдаг, мөн суралцахыг хүсдэг та бүхэнд онлайнаар япон хэлийг ядах юмгүй сурах нэгэн аргыг танилцуулах гэж байна.

Minato JF” сайт

Япон сангаас эрхлэн гаргасан япон хэлний бие даан суралцах онлайн сургалтын платформ болох “Minato JF” сайт... Тус сайтад одоогийн байдлаар япон хэлний анхан болон анхан дунд шат хүртэлх 6 шатны онлайн сургалт байдаг. Мөн түүнчлэн Хирагана, катакана үсгийн сургалт, Ханз үсгийн сургалт, Анимэ, мангагийн япон хэлний сургалт, Япон соёлын сургалт /цэцгийн урлаг, бийрэн бичлэг/ зэрэг олон сургалтууд бий.

Тус сайт нь:

  • Өөрийн хүссэн цагтаа
  • Дуртай газраасаа
  • Үнэ төлбөргүйгээр
  • Япон хэл болон соёлыг хамтад нь сурах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Мөн өөр нэгэн онцлог нь Монгол-Японы төвийн япон хэлний сургалтууд болох Яриа, дүрэм хосолсон цогц сургалт-1,2,3-ийн агуулга болох Япон сангийн япон хэлний стандарт-ын дараах 3 түвшний 6 шатны сургалтууд байдгийг дуулгахад таатай байна.

  • А1 түвшин
  • А2 түвшний эхэн шат
  • А2 түвшний төгсгөл шат

COVID-19 цар тахлаас үүдэн ажил, сургуулиа онлайнаар амжуулж байгаа өнөө үед бидэнд хамгийн тохиромжтой суралцах арга бол ОНЛАЙН сургалт юм. Гэхдээ онлайн сургалт гээд бүгд чанартай, системтэй гэсэн үг биш. Тэгвэл өнөөдрийн танилцуулж буй “Minato JF” нь интернеттэй компьютер аль эсвэл ухаалаг гар утас, таблетны аль нэг байхад л дэлхийн хаанаас ч үнэ төлбөргүйгээр суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой. Хамгийн гол нь япон хэлний анхан шатыг үсгээс нь эхлэн системтэйгээр суралцах боломжтой юм. Мөн тус сургалтад хамрагдсанаар япон хэл төдийгүй япон орон, соёлын талаар мэдлэгийг ч олж авах боломжтой.

Хэрвээ таны ажлын цаг сургалтын төвүүдийн цагтай давхцаад байдаг бол, сургалтын төлбөр төлж сурахад бэрхшээлтэй байдаг бол, мөн анхан шат сурч буй ч ярианы чадвараа хөгжүүлэхийг хүсэж буй бол тус сайтын онлайн сургалтад хамрагдаад нэг үзээрэй.

Сургалтаа амжилттай төгсөж чадах юм бол Япон сангийн япон хэлний стандартын А1-ээс А2 түвшинг хангасан гэсэн сертификатыг авах боломжтой.

Та юуны өмнө дараах сайтаар зочлон дээрх онлайн сургалтын онцлог, стандарт, түвшин зэрэг ерөнхий мэдээлэлтэй танилцаарай. https://www.marugoto-online.jp/info/  

Дараа нь “Minato-JF” https://minato-jf.jp/ сайтад бүртгүүлэн хүссэн түвшний сургалтаа сонгон суралцаарай.

Өмнө нь япон хэл суралцаж байсан хүмүүс аль ангид орохоо мэдэхгүй байвал анги хуваарилах шалгалт өгч тохирох сургалтаа сонгох боломжтой. Анги хуваарилах шалгалтыг дараах линкээс: https://www.marugoto-online.jp/info/level_check_test/...

Уншигч та бүхэн дунд япон хэл суралцаж байсан болон суралцаж байгаа, мөн цаашид суралцах хүсэлтэй хүн байвал тус онлайн сургалтын сайтыг ашиглаад үзээрэй.

Компьютер, интернет хөгжөөд буй өнөө үед уншигч та бүхэн өөрсдөө хүсэх л юм бол олон олон боломжууд нээлттэй байгаа шүү.

Амжилт хүсье.

Дашрамд дурдахад Монгол-Японы төвийн 2021 оны япон хэлний намрын сургалтын бүртгэл 8-р сарын 30-наас явагдаж эхэлнэ. Хэрвээ та багшийн удирдлаган дор хяналттай суралцахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Утас: 7511-0879/Ext.2/ Япон хэлний сургалтын тасаг