Маргааш Монгол улсын Тусгаар тогтнолын баяр тохиож байгаа билээ. Нийтийн амралтын өдөр байхаа больсон ч маргааш Тусгаар тогтнолын баярт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Улс тунхагласны өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан 14.00 цагт эхлэх юм. Өмнө нь энэ барилдааныг Монгол үндэсний бөхийн холбоо Засгийн газартай зохион байгуулдаг байсан. Харин энэ удаа МҮБХ, МАХН-тай хамтран зохион байгуулах аж.
Сэтгэгдэл (2)