Үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго 2012” загварын шоу өнөөдөр “Мишээл экспо”-д болно. Энэ шоуны үеэр “Торго” салоны дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах юм байна. Шоу хоёр цаг гаруй үргэлжлэх бөгөөд үндэсний урлагийн тоглолттой гэнэ.
Мөн Торго загвар ХХК-ны дизайнер О.Болдын уран сэтгэмжит загварыг Монгол шуудан компани марк болгон хэвлэлтэнд оруулаад байгаа гэнэ. Уг марк нь дэлхийн 120 гаруй оронд ашиглагдах болсон нь бидний бас нэгэн бахархал юм.

Д.Ундрах 24tsag.mn