Нийслэлд хальтиргаа, гулгаа эд эхсэж байна. Зам дээрх хальтиргаа, гулгаанаас сэргийлж нийлслэлээс жил бүр цас хайлуулах бодис, давс цацдаг. Харин энэ жил Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нийслэлийн өвлийн бэлтгэлийн ажлын хүрээнд 513 тонн давс, 45 тонн бодис нөөцөлжээ. Мөн ирэх сарын эхээр нэмж 270 тонн бодис авах юм байна. Тиймээс давс, бодис энэ өвөлд хангалттай хүрэлцэнэ гэж тооцоолж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)