МЭДЭЭЛЭЛ
ХАЦҮНЭ МИКҮ
2020-03-24

158см өндөр, 42кг жинтэй 2 салаа урт гэзэгтэй дуучин охин. Хэдийгээр 16 настай ч дэлхийн олон оронд тоглолтоо хийж Facebook, Instagram-д олон мянган дагагчтай ашиг орлого нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа  ( hatsu эхний,  ne дуу, ミク miku ирээдүй гэсэн үгнүүдээс бүрдсэн ирээдүйн анхны дуу гэсэн утгатай) ХАЦҮНЭ МИКҮ виртуал айдолыг та бүхэнд танилцуулж байна. 

2007 оны 8 сарын 31-ний өдөр  Crypton Future Media компани vocaloid хөдөлгүүр дээр Saki Fujita  дуучны дуу хоолойг загварчлан бүтээсэн бол 2009 оны 8 сарын 31-нд бие даасан тоглолтоо хийж, 2009 оны 9 сарын 21-нд Сингапурт анхны гадаад арга хэмжээнд оролцжээ. 2013 оны 8 сарын 31-нд англи хэлээр, 2017 оны 9 сараас хятад хэлээр дуулдаг анхны гурван хэлээр дуулдаг виртуал дуучин болж 初音未来  гэсэн хятад нэртэй болжээ. J-POP, ROCK, DANCE, HOUSE, урсгалаар дуулдаг ба хөгжүүлэлт хийгдвэл ямар ч чиглэлээр дуулах боломжтой  ажээ. Одоогоор 100000 дуутай, youtube-д 170000 видеотой ба 1000000 зурагтай байна.

Түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл  www.mikufan.com болон www.mikuexpo.com хуудсанд хандаарай