2012 оны Орон нутгийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07 цагт албан ёсоор эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболдын хувьд өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдээс сонгож саналаа өгөх юм байна. Тус дүүргийн сонгуулийн санал авах байр нийслэлийн 45-р сургуульд байрлаж байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 12 цагт Орон нутгийн сонгуулийн саналаа өгнө.