Чингис хааны мэндэлсний 850 жил, Улс тунхагласны баярыг тэмдэглэх хүрээнд Монгол, Хонконгийн хамтарсан дугуй ширээний ярилцлагыг 11 дүгээр сарын 26-ны даваа гарагт зохион байгуулахаар болжээ. Уулзалтыг ЗЗОБ дэх Ерөнхий консулын газраас Хонконгийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгийн бирж, Худалдааг дэмжих зөвлөл, Монголын Хөрөнгийн биржтэй хамтран “Economic dialogue: Invest Mongolia” сэдэвтэйгээр хийх юм.
Энэхүү дугуй ширээний уулзалтыг цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэн явуулах механизм болгон хөгжүүлэх зорилготойгоор эхлүүлж байгаа бөгөөд уг уулзалтаар Монголын стратегийн томоохон төслүүдийг Хонконгийн банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Уулзалтад BNP Paribas, HSBC, BNY, Macquire, Citi, Swiss Credit, JP Morgan, Goldman Sachs зэрэг банк, Австрали, Сингапур, Голланд, Япон, Хонконгийн нийт 100 гаруй хөрөнгө оруулагч, байгууллага оролцохоо мэдэгдээд байна.

Т.Гэрэл