БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ СТРАТЕГИ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2018-10-10

Япон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж буй компани, үйлдвэрлэгчдийн анхааралд!!!
Япон улсын зах зээлд нэвтрэх боломж!!!
Гадны зах зээлд нэвтрэх бизнес төлөвлөгөө боловсруулцгаая.

Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй экспортыг дэмжсэн цуврал сургалт №2 "Японы зах зээлд нэвтрэх стратеги" сургалтын агуулгатай танилцана уу.

1) Зорилго:
Тус сургалтаар Японы зах зээл рүү нэвтрэхэд бодитоор тулгарах асуудлууд хийгээд тухай бүрт тохирсон шийдэл, гарсан алдаа онооны бодит жишээг танилцуулна. Суралцагч өөрийн бизнесээ гадаад зах зээл дээр өргөжүүлэхэд хэрэгтэй бодлого, төлөвлөгөөгөө нэгтгэн дүгнэх процессыг суралцахын сацуу бизнесээ өргөжүүлэх анхны алхам болох Үзэсгэлэнд амжилттай оролцох практик арга барилыг эзэмшинэ. Сургалтын төгсгөлд үзэсгэлэнд оролцсоны дараах үйл ажиллагааны төлөвлөгөө болон бизнесээ өргөжүүлэх талаар тодорхой ойлголттой болно.

2) Хичээллэх өдөр, цаг: 2018.10.29-11.02 (Даваа-Баасан), 15:00-19:30

3) Хамрагдах хүн: Гадны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж буй компанийн удирдах албан тушаалтан, гадаад худалдааны менежер, үйлдвэрлэгчид

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

5) Сургалтын төлбөр: 240.000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6) Хичээл заах багш: Хиракава Масаказү

“M’s Консалтинг” ХК-ийн ерөнхий захирал
1990-2000 онд “Номура ассет менежмент” ХК,
2000-2005 онд Intec It LLC (Одоогийн “SX Капитал ХК”),
2005-2014 онд LexisNexis Japan компаниудад ажиллаж байсан.
2014 оноос бие даан компаниа байгуулж, Start up-Гарааны бизнес эхлүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ, урт болон дунд хугацааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, урт болон дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулах, шинэ бизнесийн санаа гаргах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, M&A, Бизнес стратегийн түншлэлийн зөвлөх үйлчилгээ, Venture capital-ийн санхүүжилтээр бизнес хөгжлийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх, Гадаад худалдаатай холбоотой зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

7) Сургалтын агуулга:
・Ерөнхий танилцуулга
・Японы зах зээлийн тухай
・Японы зах зээлд нэвтрэх, бизнесээ хөгжүүлэх үйл явц
・Зах зээл, салбарын бүтцийн судалгаа
・Хэрэглэгчийн эрэлтийн судалгаа
・Бүтээгдэхүүн, үйлчилгээг үр дүнтэй борлуулах арга техник
・Бизнесийн бодлого чиглэл боловсруулах
・Экспортод чиглэсэн бизнес төлөвлөгөө боловсруулах
・Гадны зах зээлд нэвтрэх, хөгжүүлэх процесс
・Жишээ танилцуулга
・Үзэсгэлэнд оролцох бэлтгэл төлөвлөгөө болон үзүүлэх арга
・Монгол компанийн Японы зах зээл рүү гарсан жишээ

8) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

НЭЭЛТТЭЙ СЕМИНАР: 2018.10.26 /Баасан/ 18:30-20:00
Тус сургалтын гол агуулгыг танилцуулна. Төлбөр: 5,000₮ /Ирэхдээ бэлнээр авчрах/

Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү.
 

10) Холбоо барих: 
Утас: 11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, narangoo@japan-center.mn,

                           nyamsuren@japan-center.mn

Фэйсбүүк хуудас:  www.fb.com/Mojc.business