Өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Цагдаагийн Ерөнхий газартай хамтран ажиллах болсон талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хууль бус зар сурталчилгаа, хэрэглэгчийн эрх ашиг ямар салбарт, юун дээр хохирч байгааг олж тогтоон, хэрэглэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тохиолдолд цагдаад хэрхэн шилжүүлэх, гэрчийг хэрхэн хамгаалах гэх мэт олон талаар хамтран ажиллах юм байна. Хэвлэлийн бага хурал ШӨХТГ-ын хурлын танхимд 10 цагт болно.