Сүхбаатар дүүргийн IV сургуульд арав гаруй бөө сурагч байдаг гэнэ. Тэдний олонхи нь багшийгаа дагаж бөө болжээ. Тус сургуулийн дүрслэх урлагийн багш байсан Мандах гэгч өөрөө бөө аж. Тэрбээр 7г ангийг дааж аваад хоёр жил ангийн багш нь байжээ. Тэгэхдээ ангиасаа арав шахам бөө төрүүлчихсэн гэнэ.Түүнчлэн тэрээр сурагчдаа өөрийнхөө хөтөч гэж нэрлэдэг байна. Мандах багш ангидаа бөөлж, дургүй нэгнээ хараана, ерөөнө гээд тэр хавьдаа сүйд хийж байсныг захирал нь мэдээд өнгөрсөн жил Нийслэлийн боловсролын газарт мэдэгджээ. Үүнийг мэдээд багш нь хөтөч хүүхдүүдтэйгээ ангидаа захирлынхаа эсрэг бөөлж хүртэл үзсэн гэнэ. Түүний дараагаар тэр багш ажлаасаа гарсан юм байна. Харин шавь нар нь бөө болж үлджээ. Үүгээр ч зогсохгүй Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар дунд сургуулийн 5-11 дүгээр ангид арав гаруй бөө байдаг аж. Тэдний олонхи нь эрэгтэй. Энэ мэтчилэн арван жилийн сургуулийн сурагчид бөө болох нь ихэсчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)