Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 18 дугаар сургуулийн хашаанд баригдаж байсан барилгаас хоёр ажилтан унаж бэртсэн талаар манай сайт мэдээлсэн. Одоогоор хэргийн газар Хан-уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар тросс тасарсны улмаас осол гарсан хэмээн таамаглаж байгаа аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад “Дуудлага дөнгөж сая ирсэн. Хэргийн газар бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Хоёр ажилтан бэртсэн. Тэднийг ГССҮТ рүү авч явсан. Үүнээс илүү мэдээлэл одоохондоо алга байна” гэсэн тайлбарыг өглөө.
Б.Чимэг