Сүүлийн үед Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудаас болж осол, аваар олноор гарах болоод байна. Нийслэлийн засаг дарга эдгээр барилгын ажлыг зогсоох, тогийг нь таслах үүрэг өгсөн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй барилга барьж байгаа захиалагч, гүйцэтгэгч нарын нэрсийг ил болгожээ. Стандарт, шаардлага хангаагүй барилгуудын ойр орчим явахдаа анхаарал, болгоомжтой явахыг сануулж байна.
24tsag.mn