Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрбээр энэ салбарын сайдаар томилогдсныхоо дараа олон шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа. Үүний нэг нь хууль зүйн салбарын боловсон хүчин, оюутнуудын асуудал бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр зэрэг олон стандартыг өөрчлөхөөр ярьж байгаа юм. Х.Тэмүүжин сайд цагдаагийн мэргэшсэн албан хаагч, мөрдөгчдийн асуудалд анхаарал хандуулна гэдгээ мэдэгдээд байна.
Т.Гэрэл