АТГ-ын дарга Н.Ганболд, Б.Хурц нар ажлаа авсан даруйдаа бүтцийн өөрчлөлт хийж, 17 ажилтанг ажлаас нь халсан. Тиймээс тус алба хаагчдаас мөрдөн байцаагч Г.Батбаатар, А.Цэдэн-Иш, Ж.Халиун, Н.Батзогсох, хэвлэл мэдээллийн ажилтан Г.Эрдэнэцэцэг, жолооч Д.Батбаяр, Г.Зоригттөгөлдөр нар ажлаасаа үндэслэлгүй халагдсан хэмээн Төрийн албаны зөвлөлд хандсан билээ. Харин ТАЗ уг ажилчдын гомдлыг хянан үзээд таван мөрдөн байцаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсныг тогтоож, ажилд нь эргүүлэн авах тогтоол гаргаад байсан. Гэвч АТГ уг шийдвэрийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан. Харин хоёр шатны шүүх ТАЗ-ийн талд гарсан байна.
Б.Золбоо