Эрх баригчид дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд импортын бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээр судалж байна. Манай улсын барилгын салбарт 48 нэр төрлийн бүтээгдэхүүн шаардлагатай байдгаас дотооддоо үйлдвэрлэдэг таван төрлийг нь импортлоход илүү татвар авах юм. Тухайлбал, цемент, арматур төмөр, бетон гулдмай, цонх хаалга зэрэг үндсэн хийцийг монголчууд хийдэг. Харин засал чимэглэлийн болон сантехник, цахилгаан шугам сүлжээний бүтээгдэхүүнийг зайлшгүй импортоор авах шаардлагатай.
Хэдийгээр манай улсад 400 гаруй барилгын материалын компани үйл ажиллагаагаа явуулж байгаа ч энэ нь чанарын хувьд хангалтгүй юм. Учир нь дээрх үндсэн хийцүүдээр хангадаг томоохон аж ахуйн нэгж нь цөөхөн бөгөөд дийлэнх нь хуванцар болон цонхны цех гэнэ. Зарим нь цехийн хэмжээнд ч хүрэхгүй бөгөөд 100 айлд ганц хоёр хүнтэй ийм жижиг “үйлдвэр” ч бий.
Монголын үйлдвэрүүд дотоодын зах зээлийн эрэлтийг дангаараа бүрэн хангаж чадахгүй байгаа учраас ийнхүү татварын бодлогоор дэмжих болсон байна. Монголд шаардлагатай барилгын материалын 75-80 хувийг импортоор хангадаг бол үлдсэн хэсгийг нь дотоодоосоо хангадаг гэнэ.
“Эрэлтээ гүйцэхгүй болсон учраас барилгачид, компаниуд импортоор бүтээгдэхүүн оруулж ирдэг. Тэгэхээр гадаад болон дотоодын бүтээгдэхүүнүүд үнийн хувьд ойролцоо байдаг” гэж МХЕГ-ны Барилгын техникийн улсын ахлах байцаагч Л.Ганбаатар хэллээ. Харин дээрх шийдвэр хэрэгжсэнээр үнийн хувьд ялгаа бий болно. Цаашдаа барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд 150 тэрбум