Баянзүрх дүүргийн бэлгэдэл болсон цагаан арслан бүхий өндөрлөгийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Дүүргийн нутаг дэвсгэрийн төв цэг “Нарны зам”, “Ургах наран” хороолол, “Энх тайвны өргөн чөлөө”-ний уулзвар гурван замын сүлжээ цэгт өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдэн уг өндөрлөгийг байршуулсан аж. Өндөрлөгийн дэргэд эргэн тойрны 500 метр газрыг гэрэлтүүлэх 25 метр өндөр тавган гэрэлтүүлгийг суурилуулжээ.
   Зургаан тонн жинтэй арслангийн их биеийг сүүлийн үеийн боронзон материалаар хийсэн аж. Мөн 49-14,7 метрийн дугуй хэлбэртэй есөн үе бүхий суурин дээр 4,7 метр өндөр, найман талтай ногоон гантиган багана босгож, дээр нь Баянзүрх хайрханы эзэн Баян Намсрай бурханы хүлэг гэгддэг цагаан арсланг бадамлянхуа цэцгэн дээр байрлуулсан байна. Энэ байгууламжийн гүйцэтгэгчээр “Хаус Контракшн” ХХК ажиллажээ.