Онцгой байдлын Ерөнхий газрын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л. Алтангэрэл нарын хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн танхимын шүүхэд 14.35 цагаас хаалттай эхэллээ. Засгийн газраас “маш нууц” гэсэн тамгатай хэд хэдэн албан тоот ирсэн учраас энэ удаагийн хурлыг хаалттай хэлэлцэж байгаа аж. Шүүх хуралд даргалагч шүүгчээр П.Туяат, улсын яллагчаар О.Мөнхбаатар, өмгөөлөгчөөр К.Бауржан,Б.Түвшинбаяр, Б.Ганбаатар нар оролцож, хохирогчоор Ж.Лувсандэмбэрэл, шинжээчээр Б.Алтантуяа, Д.Ижилмөрөн, гэрчээр Д.Амарсайхан, Д.Болдмаа нар оролцож байна.