МЭДЭЭЛЛИЙН БУЛАН АШИГЛАХ ТУХАЙ

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн үйлчлүүлэгчид та бүхний амар амгàланг эрье.

Тус төв нь 2002 оноос эхлэн өнөөг хүртэл монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэхэд туслах, Монгол, Япон хоёр орны харилцааг бэхжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. 2016 оны 4 сард төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 2 саяд хүрсэн нь тэмдэглэлт үйл явдал бөгөөд манай төвөөр үйлчлүүлэгч та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлж байна.

Мэдээллийн буланд мэдээлэл, танилцуулга байрлуулах хүсэлтэй хүмүүс “Мэдээллийн булангийн тухай танилцуулгатай танилцсаны үндсэн дээр манай төвд хандана уу. (Хариуцсан ажилтан: Ж. Сэлэнгэ)

Та бүхнийг манай төвөөр байнга үйлчлүүлээрэй гэж хүсье. 

Мэдээллийн булан ашиглах өргөдлийг эндээс татаж авна уу.  

Мэдээллийн булан ашиглах тухай эндээс татаж авна уу.