Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Сантехникчийн ажлын орон тоон дээр 1 хүн шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ус, дулааны шугам сүлжээний хэвийн байдлыг хянаж ажиллах, шаардлагатай засвар үйлчилгээг хийх, техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцах
- Зүлэг, ногоон байгууламжийн өдөр тутмын арчилгаа, тордлогоо, гадна талбайн тогтмол цэвэрлэгээг хариуцах гэх мэт
Тавигдах шаардлага:
- Тусгай дунд боловсролтой байх
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх
- Цаг баримталдаг байх
- Хувийн зохион байгуулалт сайтай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Харилцааны соёл, ёс зүйтэй байх
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар
баталгаажуулсан хуулбар
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Ажил байдлын тодорхойлолт
5. Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх /
Материал хүлээн авах хугацаа:
2023 оны 09 сарын 13-ны өдрөөс 09 сарын 22-ны өдрийн 9:00-18:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах
Лавлах утас: 75110879 /Дотуур дугаар-0/ Ерөнхий удирдлагын тасаг
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв