Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог болох Өвөрхангай аймагт
МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг бэлэн мөнгө болон эд
бараа тараасан, насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд
оролцуулсан гэх үндэслэлээр гишүүний тангараг өргөх боломжийг хаасан
билээ. Сонгуулийн ерөнхий хорооны энэхүү мэдэгдлийг МАН-ынхан эсэргүүцэж
90 жилийн түүхэндээ анх удааг жагсаал хийж, олны нүдийг хужирлаж,
чихийг дэлдийлгэсэн. Шударга бус улс төр, хуйвалдаан, булхай луйврыг
эсэргүүцэн жагссан МАН-ынхныг АН-ыхан зүгээр хараад л инээж суусан.
Зарим нэг нь ингэж жагсахаар ямар байна гэж даапаалж байхад нөгөө хэсэг
нь МАН миний патенттай зүйлийг дураар авч хэрэглэлээ хэмээн сандарч гүйж
ирсэн удаатай. МАН-ыхан арга ядахдаа гудамжны хэмээх тодотголтой
гишүүдэд хандаж, онигоонд орсон удаа ч бий.
Харин сүүлийн хэдэн өдрийн УИХ-ын чуулганаар нэр бүхий эрхмүүдийг гишүүний тангараг өргөн асуудал яригдаж, баттайгаар маргааш тангараг өргүүлэх болсон. Энэхүү жагсаалтад нөгөө Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт байгаа.
АН-ын нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг тангараг өргөх асуудал яригдаж байсан МАН-ынхан ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй юм.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог болох Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг бэлэн мөнгө болон эд бараа тараасан, насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэх үндэслэлээр гишүүний тангараг өргөх боломжийг хаасан билээ. Сонгуулийн ерөнхий хорооны энэхүү мэдэгдлийг МАН-ынхан эсэргүүцэж 90 жилийн түүхэндээ анх удааг жагсаал хийж, олны нүдийг хужирлаж, чихийг дэлдийлгэсэн. Шударга бус улс төр, хуйвалдаан, булхай луйврыг эсэргүүцэн жагссан МАН-ынхныг АН-ыхан зүгээр хараад л инээж суусан. Зарим нэг нь ингэж жагсахаар ямар байна гэж даапаалж байхад нөгөө хэсэг нь МАН миний патенттай зүйлийг дураар авч хэрэглэлээ хэмээн сандарч гүйж ирсэн удаатай. МАН-ыхан арга ядахдаа гудамжны хэмээх тодотголтой гишүүдэд хандаж, онигоонд орсон удаа ч бий.
Харин сүүлийн хэдэн өдрийн УИХ-ын чуулганаар нэр бүхий эрхмүүдийг гишүүний тангараг өргөн асуудал яригдаж, баттайгаар маргааш тангараг өргүүлэх болсон. Энэхүү жагсаалтад нөгөө Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт байгаа.
АН-ын нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг тангараг өргөх асуудал яригдаж байсан МАН-ынхан ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй юм.
Гэтэл өчигдөр 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, намын удирдлагуудыг хөдөлгөөнд оруулж, Удирдах зөвлөл яаралтай хуралдах хэмжээнд хүргэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр болсон. Гэтэл С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандах гэсэн боловч анхан шатны шүүхээс давж заалдах боломжгүй болгосон.
Харин МАН-ынхан “сонгуулийн ийм маргаантай асуудлыг иргэний бус захиргааны хэргийн шүүхээр шийддэг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус” гэж үзэж байгаа бөгөөд тэд хяналтын шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчдийн тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулах бодолтой байгаа аж.
Харин МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар ямар шийдвэр гарсан нь тодорхой бус байгаа ч ямартай ч маргааш УИХ-аар АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нар гишүүний тангарагаа өргөх асуудал яригдаж, шийдэгдэх юм бол “буйдантай” жагсаалаа үргэлжлүүлнэ гэх мэдээллийг албаны эх сурвалж мэдээллээ. Түүхэндээ анх удаа хийж, нэгэнт л намын түүхэнд тодоос тод бичигдэж үлдэх болсон тул эцсийн үр дүнг үзэхээр ийнхүү МАН-ынхан шулуудсан бололтой.
Магадгүй маргааш МАН-ын “буйдантай” жагсаал Төрийн ордны танхимын үүднээ үргэлжилж, УИХ-ын чуулган дахиад л завсардахад хүрэх вий дээ.

Б.Даваа
Сэтгэгдэл (8)