Өчигдөр
Германы зүүн өмнө зүгийн хотын дархны газарт хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд зориулсан сургалтын үеэр гал гарч олон хүн шатсан талаар “BBC”
агентлаг мэдээллээ.
Өчигдөр Германы зүүн өмнө зүгийн хотын дархны газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын үеэр гал гарч олон хүн шатсан талаар “BBC” агентлаг мэдээллээ.
Харамсалтай явдал тус улсын Титизе Нойштад хотын Хар ой тосгоны “Каритас” буяны байгууллагын төвд болсон байна. Гал эхлэхэд ойролцоогоор 50 хүн байшин дотор байсан байна. 14 хүн амиа алдсан бол найман хүн угаартаж, түлэгдсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ.
Гал унтраагчид зургаан минутын дотор хэргийн газарт ирсэн хэдий ч маш хүчтэй шатаж байсан учраас нисдэг тэргээр дахин 100 гал сөнөөгч, эмч нарыг авчирчээ хэмээн сайт бичжээ.
Гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байна. Гэхдээ агуулахад дэлбэрэлт үүссэнээс үүдсэн хэмээн таамаглаж байгаа аж. 120 орчим хүн ажилладаг “Каритас” төв нь ихэнхдээ төмөр, мод ашигладаг юм. Гэхдээ шатамхай бодис байсан эсэх нь тодорхойгүй байна.

Д.Идэр