Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Алтай, Хангайн уулсаар ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. Одоогоор 17 аймагт өвөлжилт хүндэрчээ.