“Хүний хөгжил” сангаас 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Харин энэ сарын хүүхдийн мөнгөний санхүүжилтийг бүрэн хийжээ. 852.6 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 17.1 тэрбум төгрөг болох аж. Харин өнгөрсөн сарын санхүүжилтэд хамрагдаж чадаагүй 90.2 мянган хүүхдийн 1.8 тэрбум төгрөгийг энэ сарын санхүүжилттэй цуг хийжээ. Ингээд нийт 18.9 тэрбум төгрөгийг Монгол банкинд шилжүүлсэн байна. Ингэснээр Монголбанк сар бүрийн 20-ны дотор арилжааны банкууд дахь хүүхэд бүрийн дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлэх юм.