Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарчаас допинг илэрсэн. Шинжилгээний хариутай маргасан М.Бадарч улмаар Спортын Арбитрын шүүхэд хандсан юм. Гэвч өчигдөр хуралдаж дууссан шүүхийн хуралдаан түүнийг допинг хэрэглэсэн хэмээн үзсэн билээ. Ингэснээр аймгийн хурц арслан Б.Баянмөнх улсын начин болж, Э.Даш харцага, С.Сүхбат заан, Ц.Бямба-Отгон арслан цолтой болох юм.
Мөн энэ наадамд их шөвөгт шалгарсан О.Хангай чимэг нэмж, С.Мөнхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ. М.Бадарчаас допинг илэрсэн бол О.Хангай нэг даваа ахин найм давсан амжилттай болно. С.Мөнхбат, О.Хангай нар 10 давж түрүүлсэн аваргууд бөгөөд найм давсан амжилтаар отгон аварга дээр нь эрэмбэлэгдэх нь.
С.Мөнхбат аварга Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойд түрүүлсэн бол О.Хангай аварга Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадамд түрүүлсэн билээ. С.Мөнхбат аваргаас хойш аварга цолтой таван бөх төрөн гарсан бөгөөд бүгд түүний өмнө эрэмбэлэгдэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (17)