Өнгөрөгч 2023 оны Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхийн нэгээс допинг илэрсэн нь батлагдсан тухай мэдээлэл наадмын дараагаас гарсан. Уг бөх нь түрүүлсэн М.Бадарч гэдэг нь ил болж хэсэгтээ л шуугисан билээ.
Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Спортын Арбитрын шүүх эцсийн дүгнэлтээ гаргаж, М.Бадарчийг допинг хэрэглэсэн хэмээн үзсэн тухай бид мэдээлсэн.
Нэгэнт шийд гарсан тул аймгийн хурц арслан Б.Баянмөнх улсын начин болж, Улсын начин Э.Даш харцага, Улсын шинэ харцага С.Сүхбат заан, шинэ гарди Ц.Бямба-Отгон арслан цолтой болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)