УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат орон нутагт томилолтоор ажиллаж байна. Томилолтын хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраар орж үйл ажиллагаатай нь танилцжээ. Мөн Хөвсгөл аймагт орон нутгийн сонгуультай холбоотой өлсгөлөн зарлаад буй МАХН, МҮАН-ын гишүүдтэй уулзсан байна. Тэд орон нутгийн сонгуульд МҮАН-ын гишүүдийг бүртгээгүйн улмаас өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа юм.
Уулзалтын дараа Д.Эрдэнэбат гишүүн өлсгөлөн зарлаж байгаа МҮАН-ын гишүүдийн өлсгөлөн зарлах болсон шалтгааныг орон нутгийн удирдлага яагаад сонсохгүй байгаа, ард орон нутгийн сонгуульд саналаа өгч сонголтоо хийхэд ямар нэг намын дарамт шахалт байх ёсгүйг анхааруулав. Мөн аймгийн засаг даргын удирдлагууд ард иргэд нь нойтон өлсгөлөн зарлаад хэд хонож байхад, тус аймгийн засаг дарга болоод сонгуулийн хорооны удирдлага эзгүй байгаа нь бүр ч зохисгүй хэмээн хатуухан сануулжээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)