Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар ТББ-ийн санаачилгаар өнөөдрөөс 11-ний өдрийг хүртэл “Дистрибьютер Монголиа 2012” үзэсгэлэн, семинарыг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн болон семинар гэх хоёр хэсгээс бүрдэх энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй уялдан өргөжин томорч буй импортын зах зээлийн гол оролцогчид болох импортын худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд оролцох юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гадаад худалдааг чиглэсэн чиг үүрэг, хөтөлбөр, хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэгч газрууд, төрийн бус байгууллагууд оролцоно. Үзэсгэлэн, семинарын хүрээнд хоол хүнс, ундаа, гоо сайхан, эрүүл мэнд, бэлэн хувцас, хэрэглэл, алт үнэт эдлэл, гоёл чимэглэл, цахилгаан бараа, хэрэгсэл, барилгын материал, технологи, тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн, салбарыг хамруулах аж.